МАНУлс төр

Баянзүрх дүүргийн дахин сонгуульд МАН ялалт байгуулав

Баянзүрх дүүргийн 10, 19 хороодод өнгөрсөн бямба гарагт дахин сонгууль боллоо. Нийслэлийн Сонгуулийн хорооноос зохион байгуулсан уг сонгуулийн дүнгээр 10 хорооны сонгуульд МАН-ын нэр дэвшигч 55.2 хувийн саналаар ялалт байгуулжээ. Тус тойрогт бие дааж нэр дэвшсэн Н.Алтантуяа 37.4 хувийн санал авсан байна.

Харин 19 хорооны сонгуулийн дүнгээр МАН-ын нэр дэвшигч 55.2 хувийн санал авсан бол бие даагч Т.Туул 35.94 хувь, бие даагч Н.Уламбаяр 11.25 хувийн санал авчээ. Дээр дурдсан хоёр хорооны дахин сонгуульд оролцсон Монголын ногоон нам, Монголын консерватив нам, БНН-ын төлөөллүүд 0.35-1.21 хувийн санал авлаа.

Ерөнхийдөө бие дааж нэр дэвшсэн хүмүүсийг АН-ын хүмүүс гэж үзэх шалтгаан бий. Учир нь тус нам дотоод зөрчлөөсөө шалтгаалан нэр дэвшигчээ тодруулж чадаагүй.Тиймээс өөрийн намаас биш бие даагч хэлбэрээр хүмүүсээ өрсөлдүүлж байна хэмээн Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос сонгуулийн өмнө мэдээлэл хийж байлаа.

Ийнхүү Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН-ын төлөөлөгчид ялалт байгуулж олонх боллоо. Мөн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын даргын ажлаа авснаас хойш анхны сонгуульдаа ялалт байгуулсан явдал болсныг ч дурдах хэрэгтэй. Учир нь энэ хоёр хорооны дахин сонгууль, ирэх зургаадугаар сард болох Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг 2020 оны УИХ, орон нутгийн сонгуулийн өмнөх гол сунгаа гэдэг өнцгөөс нь улс төр сонирхогчид ажиглаж байсан юм.

Хамгийн сүүлийн үеийн судалгаануудад МАН-ын рейтинг АН-аас илт өндөр гарах болсон. Энэ нь эрх баригч нам ирэх сонгуульд өнгөлөх дүр зургийг илтгэж байж болох юм .

Ямартай ч дээрх хоёр тойрог асуудалтай байсны дээр тус дүүргийн ИТХ-д АН-ын 20, МАН-ын 19 төлөөлөгч байсан нь багагүй хэл ам дагуулсаар ирсэн. Харин одоо хоёр хорооны дахин сонгуульд МАН ялсан тул эргээд дүүргийн удирдлага эрх баригчдад шилжих болоод байна. Иргэд сонгогчидтой илүү ойроос харилцах дүүргийн удирдлагууд талцаж улстөр хийх биш иргэд олон нийтийн төлөө тууштай, үр дүнтэй ажиллах нэн шаардлага тус дүүрэгт бий болоод байгаа билээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close