Гадаад харилцааЭдийн засаг

Шинэ чиглэлүүдэд тогтмол нислэг үйлдэх зуны хуваарь гарлаа

Олон улсын зуны нислэгийн хуваарь гарч  Астана-Улаанбаатар-Астана чиглэлд Казакстаны Скат компани, Шанхай, Гуанжоу, Кансай чиглэлүүдэд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани 7 хоногт 2 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо.

Казакстан улсын Скат агаарын тээвэрлэгч байгууллага нь Астана-Улаанбаатар-Астана чиглэлд  Даваа болон Пүрэв гарагуудад  B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэнэ. Энэ хуваарь нь 2019 оны 03.31-10.26 хүртэл мөрдөгдөх юм. Харин МИАТ ХК нь Улаанбаатар-Шанхай-Улаанбаатар чиглэлд  Лхагва болон Бямба гарагуудад B737 агаарын хөлгөөр нислэг  үйлдэх бөгөөд энэхүү хуваарь нь 2019 оны 06.01-09.28 хүртэл мөрдөгдөнө.

Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд даваа, баасан  гарагуудад мөн B737 агаарын хөлгөөр нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-10.25 хүртэл, Улаанбаатар-Кансай-Улаанбаатар чиглэлд лхагва, ням гарагуудад  B737 агаарын хөлгөөр 2019 оны 07.03-08.28 хүртэл  нислэг үйлдэхээр хуваарь гараад байна.

Орон нутгийн хувьд  Аэромонголиа ХХК Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд 7 хоногт 3 хүртэл удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр боллоо. Тус авиакомпани EMB145 агаарын хөлгөөр  Алтай чиглэлд мягмар гаригт нислэг үйлдэх хуваарь нь 2019 оны 03.31-04.09 хүртэл,  пүрэв гарагт  нислэг  үйлдэх хуваарь нь 04 дүгээр сарын 11-ний өдөр, мягмар  болон пүрэв гарагт нислэг  үйлдэх хуваарь нь 04.23-04.25 хүртэл,  мягмар, пүрэв, бямба гарагуудад  нислэг үйлдэх хуваарь нь 05.02-10.26-ны  өдөр  хүртэл тус тус мөрдөгдөнө.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close