Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэмОрон нутаг

Сартуул омгийн хонины төл малын чихмэлээр үзмэрээ баяжуулжээ

Завхан аймгийн музейд буурал үүлдрийн ямаа, сартуул үүлдрийн хонины цогц чихмэлийг өнгөрсөн жил буюу 45 жилийн дараа шинэчлэн дэглэсэн бөгөөд энэ жил дахин нэг чихмэлээр баяжуулжээ. Цогц үзмэрт нэмж сартуул омгийн хонины төл малын чихмэлийг дэглэжээ. Энэхүү цогц үзмэрийг аймгийн Музей, Хөдөө аж ахуйн газраас Хөдөө аж ахуйн маркетинг төслийн дэмжлэгээр хамтран шинэчлэн нэмж дэглэсэн байна.

Үзмэрт тавих сартуул омгийн хонь, буурал омгийн ямааг Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумаас авч үзмэрт бэлтгэсэн байна. Үзмэрийг Монгол Улсын гавъяат мал зүйч Х.Лхаасүрэнгийн зөвлөгөөн дор дэглэсэн байна. Ийнхүү малын шилдэг үүлдэр, омог болсон эдгээр бүтээлийг дэглэснээр хүүхэд багачууд иргэдэд Завханы мал аж ахуйн брэнд болсон малын үүлдэр угсааг таниулах, цогц мэдлэг мэдээлэл өгөх боломжтой болсон аж.

Түүнчлэн эрдэм шинжилгээ судалгааны томоохон ажил болжээ. Ирэх намар нэмж шинэ үүлдрийн хоёр чихмэлээр дэглэхээр төлөвлөсөн аж. Буурал омгийн ямаа нь ноолуурын гарц өндөр, микроп нягтрал сайтай, сүүний гарц ихтэй ажээ. Харин сартуул үүлдрийн хонь нь мах, сүүний гарц ихтэй юм байна.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close