Орон нутагГадаад харилцааЭнэ сардЭдийн засаг

ЕСБХБ 120 орчим сая ам.доллараар санхүүжүүлж, Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг дөрвөн урсгалтай болгоно

Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг засаж, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр болсон. Тэгвэл Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг дөрвөн урсгалтай болгох ажлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк(ЕСБХБ)-ны 120 орчим сая ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлэх гэж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр мэдээллээ.

ЕСБХБ Монгол Улсад нийт 99 төсөлд 1.6 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгосон байна. Харин 2017 оноос Засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлэх боломжтой болжээ.

Засгийн газар 2019.02.26-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо ийнхүү хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Энэ хүрээнд нийт 300 хүртэл сая ам.долларыг 10-18 жилийн хугацаатай, эхний гурван жил үндсэн төлбөрөөс хөнгөлөх, үлдсэн хугацаанд тохирсон хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгөөр авах боломж бүрдэх бөгөөд 120 сая долларыг нь Дарханы замд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

Мөн тус Байнгын хорооны хурлаар

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг
тус тус хэлэлцэж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Польшийн Засгийн газрын 50 сая еврогийн зээлээр орон нутагт цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, цэвэр усны эх үүсвэрийг сайжруулах төсөлд зарцуулах юм байна.

Харин АХБ-ы 334 сая ам.долларын зээлийн эх үүсвэрээр

Эдийн засгийг төрөлжүүлэх
Хүнсний хангамжийн салбарыг сайжруулах
Зам засвар зэрэг төсөлд зарцуулах юм байна.
Тодруулбал, хүнсний ногооны хангамжийг сайжруулах, усалгаатай газар тариалан, ХАА-н шинэ технологи нэвтрүүлэх, хүнсний ногооны агуулах, тэжээлийн үйлдвэр байгуулах гэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close