Нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: 25 жилийн төлөвлөгөөг шинэ үеийн шилдэгүүдтэй хэрэгжүүлнэ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж ажиллахаар боллоо. Тус зөвлөлийн анхны уулзалт болж зорилго, үйл ажиллагааны чиглэл, чиг үүргээ тодорхойлж, санал бодлоо солилцлоо.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Өнгөрсөн 25 жилээ бид дүгнэх цаг болсон. Монгол улс хөгжлийн оновчтой хөтөлбөр, тодорхой төлөвлөлтгүй явж ирсэн нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бараг бүх салбарт ахиц, үр дүн гаралгүй өнөөдрийг хүрсэн гол шалтгаан юм. Гэхдээ огт байхгүй юу гэвэл 1990-ээд оноос хойш өнөөг хүртэл нийт 567, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг нэртэй маш их цаасыг “үйлдвэрлэсэн” байдаг.

Гол нь хэрэгжилт хангалтгүй, хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаа муутай, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөх бодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой. Одоо бид энэ алдааг засах ёстой, давтах ёсгүй. Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж байна.

Бидний боловсруулах хөтөлбөр бол одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстойг онцолмоор байна.” хэмээн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

ЗГХЭГ-ын даргын Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөлд дотоод,  гадаадын нэр хүндтэй, томоохон их, дээд сургуулиудыг төгссөн, салбар салбартаа мэргэжлээрээ амжилттай ажиллаж, сурч байгаа чадварлаг, залуу мэргэжилтэн, судлаачид ажиллах юм.

 Зөвлөхүүдийн зөвлөл:  

1.  О.БАТНАЙРАМДАЛ– Орон тооны Ахлах зөвлөх /ХАРВАРДЫН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

2.  З.СҮХБААТАР – Хуулийн бодлогын зөвлөх /ХУУЛЬЧ, ДОКТОР/

3.  Б.ТҮВШИНТӨГС – Эдийн засгийн бодлогын зөвлөх /БОСТОНЫ ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР/

4.  Д.ИДЭР – Эрүүл мэндийн бодлого хариуцсан зөвлөх /ХАРВАРДЫН КЕННЕДИЙН СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

5.  Э.БОЛОРМАА – Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөх /КОЛУМБИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

6.  Б.БОЛОР-ЭРДЭНЭ – Хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх /ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ТӨРИЙН УДИРДЛАГЫН МАГИСТР/

7.  Б.ОНОН – Байгаль орчин, ногоон бодлогын зөвлөх /ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН МАГИСТР/

8.  Н.ЭРДЭМСАЙХАН – Дэд бүтцийн хөгжил хариуцсан зөвлөх /НЬЮ СОУТ ВЕЙЛСИЙН ИХ СУРГУУЛИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МАГИСТР/

9.  М.БАДАМЛЯНХУА – Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөх /ТӨВ ЕВРОПЫН ИХ СУРГУУЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАГИСТР, СЭЗИС-ИЙН БИЗНЕС, МЕНЕЖМЕНТИЙН ДОКТОРАНТ/

10.  A.AМАРЖАРГАЛ – Боловсролын шинэтгэл хариуцсан зөвлөх /ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОРАНТ/

11.  Ж.ЗОЛБАЯР – Гадаад бодлогын зөвлөх /БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ МАГИСТР/

12.  Г.БАТХУЯГ – Энтрепренершип болон Инноваци хариуцсан зөвлөх / ГРИФФИТИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭНТРЕПРЕНЕРШИП БОЛОН ИННОВАЦИЙН САЛБАРЫН ДОКТОР/

13.   М.ГАНХҮЛЭГ – Олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх /ХААИС-ИЙН ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВР/

14.  Ж.НАРАНТУЯА – Нийгмийн бодлого хариуцсан зөвлөх /МОСКВАГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАКАЛАВР, БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ДОКТОР/

15.  Л.БОЛОР – Аюулгүй байдлын бодлогын зөвлөх /САН-ФРАНЦИСКОГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЗИ СУДЛАЛЫН МАГИСТР/

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close