Засгийн газарГадаад харилцааУлс төр

Ерөнхий сайд Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Гуравдагч хөрш Франц Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа ”Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр хамтарсан замын зураглал гаргахаар  ажиллаж байгааг Ерөнхий сайд сайшаан тэмдэглэв.

Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт чухал үүрэг гүйцэтгэдэг гээд Франц Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хүчинтэйг нотлов.

Монголын бараа бүтээгдэхүүнийг Францын зах зээлд сурталчлан таниулах, Европын Холбооны “GSP+” хөнгөлөлтийг ашиглан экспортыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт анхаарахыг хүсэв.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Элчин сайд Филипп Мэрлин илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны дүнд эдийн засаг өсч,  гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Талууд сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах, онцгой байдал, хиймэл дагуул, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа, хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close