Шинэ мэдээ
Чуулган дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хэлэлцэж байна
УИХ-ын чуулган дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хэлэлцэж байна. Шөнийн 02:00 цагаас үүр цайтал хуралдаж, АН-ын бүлгийн завсарлага 10:00 цагт дуусгавар болж, УИХ-ын баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх ёстой байсан ч одоогоор чуулганы ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулсан. Гишүүдийг нэг цаг гаруй хугацаанд хүлээсэн ч 36 гишүүн чуулгандаа ирж ирц 48 хувьтай байв.
Яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.