Шинэ мэдээ
Худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүллээ
Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд болон томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүд бараа, бүтээгдэхүүндээ хямдралтай худалдаа зарлахдаа хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангахгүй, бодит бус мэдээлэл түгээн төөрөгдүүлж байгаа нийтлэг зөрчил, дутагдлууд сүүлийн үед илэрч байна.
Иймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газраас борлуулж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ дараах зүйлсийг анхаарч ажиллах талаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд анхааруулга, зөвлөмжийг хүргүүллээ.