Шинэ мэдээ

Чуулганаар алтны татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Одоогоор үдээс өмнөх чуулганы хуралдаан түр завсарлаад байна. Чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхэлж, үргэлжлүүлэн уг хуулийн төслийг хэлэлцэх юм.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар танилцуулж, гишүүд асуулт тодруулга авч байгаа юм. Хуульд АМНАТ-ийн үйлчлэх хугацааг 5 жилээр сунгахаар тусгажээ.

Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал н.Эрдэнэтуяа “АМНАТ-ыг Монголбанк сар бүр татварын байгууллагад тайлагнаж байгаа. Хуулийн хугацаа сунгагдсанаар цааш үргэлжлээд явна. 2017 онд 50 орчим тэрбум төгрөг алтны татвараас орж ирсэн. Энэ онд дээрх тооноос давах төлөвтэй байгаа. Одоогийн байдлаар он гарсаар 20 тонн алт тушаагаад байна. Татвар төлөлтийн хувьд суутган авч төвлөрүүлдэг” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close