Шинэ мэдээ
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна


УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаанд Төрийн Байгуулалтын Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Гарамжав, Ж.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, О.Содбилэг нар асуулт асуун, үг хэлж, байр сууриа илэрхийлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гишүүдийн асуултад хариулснаар түр завсарлав.
Өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байгаа бөгөөд үдээс хойшхи чуулганд гишүүдийн ирц 93 хувийн ирцтэйгээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал, дүгнэлтээ хэлж байна.



