Шинэ мэдээ
Дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй


Өнөөдөр бямба гариг буюу амралтын өдөр тохиож буй боловч төрийн үйлчилгээний бүх албан байгууллага, сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн ажлын өдөрт шилжүүлэн ажиллах юм. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн газраас нийслэлийн замын авто замын хөдөлгөөнд оролцогчдод энэ өдрийн тухайд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн бүх нийтээрээ 4 хоног амарсан. Энэ сарын 08-нд Монгол бахархлын өдөр пүрэв гаригт тохиож, баасан гаригийг амралтын өдөрт шилжүүлэн бүх нийтээр амарсан бөгөөд ажлын өдрийг ирэх долоо хоногийн бямба гаригт шилжүүлсэн нь өнөөдөр таарч байна.



