Шинэ мэдээ

Жагсагчид ЖДҮ-ийн зээлд нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцохыг шаардлаа

ЖДҮ-ийн зээлтэй нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох “Нэхүүл” жагсаал яг одоо Төв талбай дээр болж байна. Жагсагчид УИХ дахь Өргөдлийн байгын хороо, ЗГХЭГ-ноос тэдний хүргүүлж буй шаардах хуудсыг хүлээн авсан байна. Тэд уучлал хүсэх нь жирийн ард түмнээ дорд үзэж буй хэрэг учраас хүлээн авахгүй гэж үзэж байгаа аж.

“Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөний зүгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан ЖДҮХС-аас зээл авч хууль бус үйлдэл гаргасан гэх УИХ-ын гишүүд нь УИХ-ын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн заалтуудыг ноцтой зөрчсөн тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэхийг шаардаж буйгаа дараах шаардах бичгээр илэрхийллээ.

УИХ дахь Өргөдлийн байнгын хороо болон ЗГХЭГ-аас хүргүүлсэн шаардлагын хариуг өгтөл талбай дээр суулт хийнэ гэдгээ мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close