Шинэ мэдээ

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд  болох байсан боловч шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч, шинжээч оролцуулах хүсэлт гаргасан учир шүүх хурлыг энэ сарын 23-ныг хүртэл хойшлуулжээ.

Тус хэрэгийн  тухайд дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close