СОР 17 зохион байгуулахтай холбогдуулан эдийн засгийн суурь сургалт эхэллээ

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 онд зохион байгуулахтай холбогдуулан “Газрын тогтвортой менежмент ба экосистемийн нөхөн сэргээлтийн эдийн засаг, санхүүжилт” сэдэвт эдийн засгийн суурь сургалт /2026.04.16/ эхэллээ.
Тус сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Газрын доройтлын эдийн засгийн (ELD) санаачилга хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Тус сургалтын хүрээнд оролцогчдод газрын доройтол, биологийн олон янз байдлын бууралт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг харилцан уялдаатай байгаль орчны тулгамдсан асуудлуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг ойлгуулахад чиглэсэн цогц мэдлэг олгохыг зорьж буй юм. Мөн газрын тогтвортой менежмент, экосистемийн нөхөн сэргээлтийг бодлого, төлөвлөлтөд хэрхэн уялдуулах, эдийн засгийн арга хэрэгсэл ашиглах боломжуудыг танилцуулна
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



