
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Индонезийн Баруун Ява мужид хөрсний гулгалт болж, 38 хүн амиа алдаж, хохирогчдыг таних ажил үргэлжилж байна гэж Үндэсний гамшгаас хамгаалах агентлаг (BNPB) мягмар гарагт мэдэгдэв.
Өнгөрсөн бямба гарагаас эхлэн орсон аадар борооны улмаас тус мужид хөрсний гулгалт үүссэн байна. Жакартагаас зүүн өмнө зүгт 100км зайд орших тус муж нь уулархаг бүсэд оршдог бөгөөд хөрсний гулгалтын улмаас даваа гарагийн байдлаар 30 гаруй байшин барилга дарагджээ.

Мягмар гарагийн өглөө эрэн хайх, аврах ажиллагааг дахин эхлүүлж, эрэн хайх бүсийг өргөтгөхөд нэмэлт хүнд даацын техник хэрэгслийг байршуулсан байна. Эрлийн ажиллагаанд 800 орчим ажилтан оролцож байна гэж тус агентлаг мэдээллээ.

Мөн гамшгийн улмаас ойролцоогоор 685 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тосгоны байгууллагуудын офисс болон бусад түр нүүлгэн шилжүүлэх төвүүдэд хоргодож байна гэж BNPB мэдэгдэв. Индонезид 10-р сараас 3-р сар хүртэл үргэлжилдэг борооны улиралд үер, хөрсний гулгалт тогтмол үүсдэг байна.
Эх сурвалж: Синьхуа
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



