Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusНийгэм

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул эрсдэлээс сэргийлэхийг анхаарууллаа


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Цаг уурын байгууллагын боловсруулсан мэдээгээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 16-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар 6-11 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Заг-Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө  -40…-45 градус, өдөртөө -30…-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -13…-18 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байна.

Иймд малчид, иргэд тээвэрчид та бүхэн:

  • Цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах
  • Хол, ойрын замд гарахдаа тухайн газар орны онцлогийг судалж, шаардлагагүй бол замд гарахаа түр азнах
  • Хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах
  • Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх
  • Бага насны хүүхэд, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
  • Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автотээвэр хийхгүй байх
  • Баталгаат зам гарцаар зорчих зэргээр аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.  

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close