Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusБОУАӨЯ

Монгол Улс ENACT түншлэлд албан ёсоор нэгдэн орлоо

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Байгальд суурилсан шийдлийг хурдасгах арга хэмжээнд оролцож, Монгол Улс ENACT түншлэлд албан ёсоор нэгдэн орж буйгаа /2025.11.18/ илэрхийллээ.

ENACT түншлэлийн хүрээнд Монгол Улс газрын нэгдсэн төлөвлөлт болон байгальд суурилсан шийдлүүдийг өргөжүүлж, экосистемийн хамгаалал, ус-газрын нөөцийн менежмент, биологийн олон янз байдлын холбоос нутгийг бэхжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Мөн уг түншлэлийн гол зорилго болох байгальд суурилсан шийдлээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээг дэмжиж ажиллах боломж өргөжих юм.

Түүнчлэн Монгол Улс 2026 онд болох COP17-ын үеэр Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн гурван дэлхийн санаачилгыг танилцуулахаар бэлтгэж байгаагаа дурьдлаа.

#COP30

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close