FocusБайгаль орчинОрон нутаг
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр 11-р сарын 6-7 нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 7-ны өдөр Төв аймаг, Хэнтийн нутгаар их хэмжээний цас орох төлөвтай байна.
Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх,
– Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах,
-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



