Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusТамирчдын амжилт

Мароккогийн раллид амжилт дүүрэн уралдсан МУГТ Э.Халиунболд эх орондоо ирлээ


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

-МУГТ Э.Халиунболд Мароккогийн Раллид амжилттай финиш хийж, дэлхийн шилдгүүдийг ардаа орхин “ТОП-5”-д бичигдлээ-

Мотоспортын Мароккогийн Ралли төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо.

Э.Халиунболдын хувьд 116 тамирчнаас дэлхийн чансааны 13 дугаарт бичигдэж, Монгол улсаа Дэлхийн Ралли Рейдийн эрэмбэнд дээгүүрт багтааж чадлаа.

Монголчууд Дакар ралли, Абу даби элсний челлэнж, Мароккогийн ралли, Торгоны зам авто ралли-д Монголын тамирчид оролцож эхлээд чамгүй олон жилийг ардаа үдсэн.

Э.Халиунболдыг үйлдвэрийн багийн анхааралд өртөхүйц хэмжээний амжилтыг үзүүлж буйг ралли экспертүүд онцлов.

2019 онд авсан гэмтлийнхээ улмаас спортоос багагүй хугацаанд холдсон Э.Халиунболд “Дакар Ралли 2026” уралдаанд оролцохоор цуврал тэмцээнүүдэд ур чадвар, тэсвэр хатуужил, бэлтгэл сургуулилтын үр дүнгээ шалгаж буй.

Мотоспортын тамирчдын амжилт, ялалтыг өсгөх, ур чадварыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нэрийг тэсвэр тэвчээр, хатуужил, эр зоригийн илэрхийлэл болсон “Дакар ралли” уралдаанд дуурсгах зорилгоор санаа сэтгэл нэгдсэн залуус баг болжээ.

“Дакар Ралли”-д өрсөлдөх Монголын баг тамирчдын тоог нэмэгдүүлэх, илүү хүчтэйгээр Саудын Араб улсыг зорихыг “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхан зорилгоо болгон ажиллаж байгаа бөгөөд уг төслийн зохицуулагчаар Э.Ууган-Эрдэнэ удирдан ажиллаж байна.

Ралли2 төрөлд алдарт BAS world KTM баг Мароккогийн Раллигийн аварга баг болоход манай тамирчны цуглуулсан оноо “Тал Нутгаас Дакарт” төслийн алхам бүртээ амжилттай урагшилж буйг харуулсаар…

ОУХМ, МУГТ Э.Халиунболд Мароккогийн уралдааны элсэн замд уралдахаасаа өмнө Өмнөговь аймгийн Хонгорын элсэн дээр бэлтгэлээ базаажээ.

“Дакар ралли-2026” уралдаан ирэх оны 1 дүгээр сарын 03-17-ны өдрүүдэд Саудын Арабад болно.


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Танд таалагдах

Close
Back to top button
Close