Хууль эрх зүй
“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг үргэлжлүүлэн хорино

“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүтэй холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Цагдан хорих хугацаа нь дуусаж байсан тул прокуророос үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байсан аж. Түүнийг хорих хугацааг 15 хоногоор сунгасан байна.
Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан, ингэхдээ улсын өмчийн үйлдвэрийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх хэргээр саатуулан шалгах байгаа юм.
Мөн энэ хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийг саатуулсан бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхээс өчигдөр түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаад. байгаа билээ.



