Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
FocusНийгэм

AI for Women 100×100: Ирээдүйг өөрчлөх охид, багш нарын аялал эхэллээ


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Монгол орны өнцөг булан бүрд амьдарч буй охид, эмэгтэй багш нарыг Хиймэл оюуны хурдацтай хөгжлөөс хоцроохгүйн тулд тэдэнд тэгш боловсролыг олгох, технологийн салбарт манлайлагч болгох зорилготой AI Academy Asia” байгууллагын “AI for Women 100×100” хөтөлбөр /2025.10.06/ нээлтээ хийлээ. Уг хөтөлбөрийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк ажиллаж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх энэ үнэ цэнтэй санаачилгыг бодитоор дэмжиж байна.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь:

  • Эмэгтэйчүүдийн технологийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх,
  • Жендэрийн тэгш бус байдлыг бууруулах,
  • Алслагдсан бүс нутгийн боловсролын хүртээмжийг өргөжүүлэх явдал юм.

Хөтөлбөрт нийт 2000 гаруй хүн бүртгүүлснээс:

  • 100 багш, 100 охин сонгогдон оролцож байна.
  • 44% нь орон нутгаас, 56% нь нийслэлээс шалгарсан.
  • Математик, мэдээллийн технологи, гадаад хэл, байгалийн болон нийгмийн ухаан зэрэг бүхий л чиглэлээр мэргэшсэн багш нар оролцож байна.
  • Охидын хувьд 13–18 насныхан, тэдний дийлэнх нь ахлах ангийн сурагчид байна.

Хөтөлбөр нийт арван долоо хоног үргэлжилэх бөгөөд оролцогчид өөрсдийн хиймэл оюунд суурилсан capstone төслөө бүтээж, танилцуулсанаар энэхүү хөтөлбөр маань хаах юм.

  • Сурагч охид: Мэргэжлийн чиг баримжаа, дадлага хийх болон ажлын байраар хангагдах боломжтой.
  • Багш нар: Хиймэл оюуны чиглэлээр сургалт явуулах албан ёсны гэрчилгээ авахын зэрэгцээ сургалтын хөтөлбөр боловсруулах, судалгааны ажилд оролцох нөхцөл бүрдэнэ. Мөн хиймэл оюуны тусламжтайгаар ажлын ачааллаа бууруулах боломжтой.

Хөтөлбөрийн дараа охид Girls Code” зэрэг хамт олны санаачилгад нэгдэж, багш нар “AI Academy Asia”-гийн хамт олонтой цаашид үргэлжлүүлэн ажиллах боломж нээлттэй байна.

Энэ бол зүгээр нэг сургалт биш. Энэ бол Монголын охид, эмэгтэй багш нарын шинэ үеийн хиймэл оюуны манлайлагч болгон төлөвшүүлэх эхлэл юм


Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Таг

Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724

Холбоотой мэдээ

Back to top button
Close