Улс төр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа

Өнөөдөр УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Уг хуралдаанаар Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжив.

Энэхүү конвенцийг соёрхон баталснаар манай улс арбитрын мэдлэгтэй дөрвөн хуульчийг олон улсын шүүгч болгох боломжтой болох аж. Тэдгээр хүмүүс нь арбитрын шүүхээр орж байгаа олон улсын бүх хэргийг шүүх эрхтэй болно гэдгийг ажлын хэсгийнхэн тодотгов.

Дараа нь Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Одоогоор БНХАУ-ын Макао хотод найман хүн ял эдэлж байна. Энэ хүмүүсийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах үүднээс дээрх хэлэлцээрийг батлах саналыг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оруулж ирсэн юм. Уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд, гишүүдийн 75 хувь нь дэмжив.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close