Улс төр

Хууль зүйн байнгын хороо Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзэв

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай парламентаас тогтоол баталсан. Гэвч уг тогтоол нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж Цэц дүгнэсэн юм. Цэцийн энэхүү дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзлээ. УИХ дахь намын бүлгүүд өчигдөр Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь буруу гэж үзээд байсан юм. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close