Улс төр

Хуралдааны дараа намын бүлгүүд хуралдана

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Хуралдааны дараа намын бүлгүүд хуралдах юм. Бүлгийн гишүүд тойрогтоо ажилласан тайлан, тухайн тойрогт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх юм. Мөн намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээр саналаа нэгтгэдэг юм.

Намрын чуулганаар нийт 25 асуудал хэлэлцэн, батлахаар төлөвлөсөн. Үүнд 2019 оны төсвийн хуулийн төсөл, түүнтэй холбоотой хуулийн төслүүд багтсаны зэрэгцээ Сонгуулийн нэгдсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 2020 оны сонгуулиас урьтаж, нэг мөр болгох хуулиуд багтаж байна. Мөн Зам тээвэр хөгжлийн сайдыг томилохын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл ч хүлээгдэж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest


0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close