Засгийн газарВидеоЭдийн засагОнцлох

Төрийн өмчийн реформ авто зам, засвар арчлалтын компаниудын нэгтгэлээр эхэлнэ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, холбогдох удирдлагууд төв аймгийн авто зам засвар, арчлалт төрийн өмчит компанид ажиллалаа. Өнөөдрийн байдлаар авто зам засвар, арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 компани тус бүр 33-35 ажилтантай. Улсын хэмжээнд олон улсын, улсын чанартай 15000 орчим км, хатуу хучилттай 7400км автозамын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг. Ажилчдын цалин 1-1.5 сая орчим төгрөг байна.

Тиймээс бүтээмжийг сайжруулж, ажилтан алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримтлан авто зам засвар, арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит 20 компанийг нэгтгэж “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” болгон нэгтгэх талаар санал солилцлож Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авахаар боллоо.

Авто зам засвар, арчлалтын 20 компанийг нэгтгэснээр жил бүр ТУЗ-ын гишүүдэд өгдөг 600 сая төгрөгийг хэмнэнэ. Давхардсан чиг үүргийг арилгаж жил бүр 2 тэрбум төгрөг хэмнэх боломжтой юм. Мөн ойрын 2 жилдээ багтан урсгал зардал, засвар, арчлалтыг хувийн хэвшлийн оролцоог 70% хүргэх боломж бүрдэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close