Орон нутагFocus

Дарханы төв цэвэрлэх байгууламж бохир усыг 98 хувь цэвэршүүлж байна

Дархан-Уул аймагт Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-өөр ашиглалтад орсон төв цэвэрлэх байгууламж үйл ажиллагаагаа явуулаад 10 сар гаруйн хугацаа өнгөрч байна.

Төв цэвэрлэх байгууламж хоногт 24 мянган метр.куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай төлөвлөгдсөн бөгөөд бохир ус цуглуулах, цэвэрлэх системийг 2040 оноос хойш бүрэн чадлаар нь ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. “Одоогийн байдлаар хоногт 8200-10 мянган метр.куб бохир усыг хүлээн авч механик болон биологи цэвэрлэгээг хийж, халдваргүйжүүлж, байгальд 98 хувь цэвэрлэгдсэн усыг Хараа голд нийлүүлж байна” гэж Дархан-Ус суваг ХК-ийн төслийн менежер Ю.Эрдэнэжаргал ярилаа.

Мөн тус компанийн дэд захирал Т.Буяндэлгэр “Лагийг бүрэн боловсруулж газ гаргаж авах туршилтын ажлуудыг хийж байна. Метан хийг боловсруулан газ гаргаж аваад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж цэвэрлэх байгууламжийн дотоод хэрэгцээнд ашиглах боломж бүрдүүлж байгаа. Ирэх онд ашиглаж эхлэх энэ технологийг монголдоо анхлан нэвтрүүлж байна” гэж онцолсон юм.

Төв цэвэрлэх байгууламжийг европ технологиор тоноглосон, бүрэн автомат системүүдийг ашигладаг байгаа бөгөөд дөрвөн километрийн зайнаас удирдах боломж бүрджээ. Эдгээр шинэчлэлтийг дагаад дулаан хангамжийн болон бохир усны шугамыг шинэчилж, хариуцсан байгууллагын менежментийг өөрчлөлт хийж, ажилтнуудыг сургаж дадлагажуулахаас гадна ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан байна. Улмаар Дархан хотод шинэ төв цэвэрлэх байгууламж барьсан төсөл нь иргэдийн амьдрах орчин болон байгальд үзүүлэх эерэг нөлөөг олон талаар нэмсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close