Гадаад харилцааНийтлэлВидеоНийгэмОнцлох

“Монгол Эко Констракшн” төсөл цасны хаалт хийнэ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж /Жайка ОУБ/ -аар 2023 оноос Япон Улсын цасны хаалтны чиглэлээр тэргүүлэгч РИКЭН КОГЁО ХХК, Монгол Улсын “БАДРАХ БУЛАГ” ХХК-ууд хамтран “Монгол Эко Констракшн” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Энэхүү төсөл нь Монгол Улсын хэмжээнд цас орсны улмаас зам даваа боогддог, үзэгдэх орчин хязгаарлагддаг, осол аваар гардаг хэсгүүд дээр цасны хаалт суурилуулж, цасны хаалтыг түшиглэн зам дагуу “Тэрбум мод” төслийн тодорхой хэсгийг тарих юм.

Төслийн баг өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 2023-2024 оны хугацаанд 6 удаа биечлэн ажиллаж, зам даваа хаагддаг хэсгүүдийн судалгааг гаргаж, шаардлагатай цэгүүд дээр очиж ажилласан бөгөөд Улаанбаатар Дундговь зам дагуу 150км-т цаг уурын ажиглах төхөөрөмжийг 9 сарын хугацаанд суурилуулсан байна.

Төслийн судалгааны ажлыг энэ ондоо багтаан дуусгаж, ирэх оноос хэрэгжилтийг эхлүүлэхээр болсон тул Япон улсын цасны хаалтны чиглэлээр тэргүүлэгч Рикэн Когёо ХХК, Монголын Замын дагуух үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо ТББ, Бадрах булаг ХХК, Ганхийц ХК, зөвлөх үйлчилгээний Саблайм ХХК-ууд оролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close