Гадаад харилцааFocus

Н.Баярсүх: Олон улсад чацарганыг үйлдвэрлэлийн хаягдалгүй ашиглахад анхаарч байна

Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэй жимс жимсгэний салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан “Азийн бүс нутаг дахь чацаргана, бусад таримлын зах зээлийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал /2024.10.30-2024.11.01/ зохион байгуулагдаж байна.

Тус хурлыг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, МЖЖҮХ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ХХААХҮЯ, Монголын олон улсын худалдааг дэмжих төсөл (EU ITDM), хувийн хэвшлийн байгууллагууд дэмжин ажиллаж байгаа аж.

Энэхүү арга хэмжээнд Монгол, Герман, БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Непал, Пакистан, Латви зэрэг 7 орны төлөөлөгчид хүрэлцэн ирж, 40 гаруй судлаач Азийн бүсэд хөгжүүлэх чацаргана болон бусад таримлын зах зээлийн хөгжлийн талаарх эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүхээс Монгол орны хэмжээнд хийсэн судалгааны ажил болон бусад сэдвээр мэдээлэл авлаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close