МПМ

н.Мөнхсоёл: 300 гаруй ажилтан гээд нэг л өдөр гэнэт ажилгүй болчихлоо

Монполимет ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, улмаар Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт оршдог Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг Нийслэлийн Прокурорын газрын шийдвэрээр лацдаж үйл ажиллагааг нь тэг зогсолт хийлгэсэнтэй холбоотойгоор тус үйлдвэрийн ажилтан н.Мөнхсоёл мэдээлэл хийлээ.  

Тэрбээр хэлэхдээ, “2024 оны 6 сарын 5-ны өдөр Тосон үйлдвэр дээр АТГ болон прокурорын газраас шалгалт ирж манай үйл ажиллагааг бүрэн зогсоогоод лацдаад битүүмжлээд явсан байгаа. Тосон үйлдвэрийн хувьд нийт 300 гаруй ажилтантай. Тухайн шийдвэр гарч ингээд үйл ажиллагааг маань зогсоосноос 300 гаруй ажилтан гээд нэг л өдөр гэнэт ажилгүй болчихлоо” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close