МПМFocus

Б.Энхбаяр: Төр засгийн нэрийн өмнөөс гаргасан энэ шийдвэр биднийг хүнд байдалд орууллаа

Монполимет ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, улмаар Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт оршдог Тосон үйлдвэрийн үйл ажиллагааг Нийслэлийн Прокурорын газрын шийдвэрээр лацдаж үйл ажиллагааг нь тэг зогсолт хийлгэсэнтэй холбоотойгоор тус үйлдвэрийн Инженер Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.  

Тэрбээр хэлэхдээ, “Миний болон энэ залуучуудын ард нэг өрх айл байгаа. Энэ шийдвэр. миний болон манай хамт олны ар гэрийн амьдралаас хойш нь татсан. Биднийг ажиллаж амьдрах нөхцөлөөр хангаж улам сайн ажиллуулах ёстой байтал төр засгийн нэрийн өмнөөс гаргасан энэ шийдвэр биднийг хүнд байдалд орууллаа. Өнөөдрийнхөө зээлийг яах билээ. Маргааш бид яаж амьдрах билээ.

Сэтгэл санааны хувьд бас маш тогтворгүй. Уул уурхайн ажил гэдэг чинь хүнд. Энэ хамт олон бие сэтгэл, зүрх сэтгэлээрээ нийлж байж, бие биедээ итгэж байж өндөр бүтээлтэй ажилладаг. Энэ болгоныг үгүй хийсэн ийм хариуцлагагүй шийдвэр эртхэн цуцалж биднийг маш яаралтай ажилтай, орлоготой болгохыг төр засгаасаа шаардаж байна” гэлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close