ОлимпТамирчдын амжилтЭнэ сардУрлаг спорт

Жюү жицүгийн ДАШТ-д хамгийн бага нь 6 настай тамирчин өрсөлдөнө

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо. Энэ удаагийн тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод 4-р сарын 20-26-ны өдрүүдэд болно.

Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 20-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хотод хөшгөө нээнэ. Баг тамирчдын бүрэлдэхүүнд 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн өсвөрийн тамирчид мөн насанд хүрэгчдийн ангилалд ДАШТ, Ази, Дэлхийн цомын медальтнууд гээд шилдгүүд багтжээ.

Өнөөдөр баг тамирчдыг үдэн гаргах ёслол болж насанд хүрэгчдийн багийн ахлагч С.Жавхлан, өсвөрийн багийн ахлагч, МЖЖХ-ны дэд ерөнхийлөгч Д.Бадрах нарт Монгол улсын төрийн далбааг гардуулан өглөө.

Энэ жилийн ДАШТ-д мастерс ангилалд 5 тамирчин өсвөрийн ангилалд 33 тамирчин 4 дасгалжуулагч, насанд хүрэгчид гээд нийтдээ 55 тамирчин Абу Даби хотыг зорих юм. Баг тамирчдын эхний ээлж өсвөрийн тамирчид маргааш эх орноосоо мордоно.

Жюү жицүгийн өсвөрийн ДАШТ-ний охидын өрсөлдөөн 21-ний өдөр эмэгтэй тамирчид дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө.

Харин 4-р сарын 22-ны өдөр өсвөрийн эрэгтэй бөхчүүд Абу Дабигийн дэвжээнд барилдана.

Тэгвэл 23-ны өдөр Мастерсийн ДА, 24-26-ны өдрүүдэд насанд хүрэгчид ДАШТ-д оролцох хуваарьтай байна. Харин АНЭУ-аас тэмцээнийг зохион байгуулах хорооноос жил бүр фестиваль томоохон арга хэмжээг зохион байгуулдаг уламлалжтай.

Энэ жилийн фестиваль 4-р сарын 27-ны өдөр болохоор төлөвлөжээ. АНЭУ-ын хувьд жюү жицүгийн спортыг өндөр түвшинд хөгжүүлж ирсэн. Абу Даби хотын Мубадала Аренад зохион байгуулах мэргэжлийн жиү жицүгийн ДАШТ-д 100 гаруй улс орны баг тамирчид оролцохоо мэдэгджээ.

Өнгөрсөн жил манай улсын жюү жицүгийн өсвөрийн 27 тамирчин ДАШТ-д өрсөлдөж бүгд медалийн тавцанд зогссон бахдам амжилтыг үзүүлсэн билээ. 2018 онд Монголын жюү жицүгийн баг тамирчид олон улсын чансаатай томоохон тэмцээнээс уралдаанаас нийт 199 медаль хүртжээ.

Монголын жюү жицүгийн холбоо энэ оны 7-р сард Ази тивийн АШТ-ийг өөрийн эх оронд хүлээн авч зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж байна.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

2 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 Жил

wow ymar olon hun yvj bnaaa

Анар
Анар
5 Жил

Энэ спорт Дэлхий даяар гайхалтай хөгжиж байнааа АМЖИЛТ МОНГОЛЧУУДАА

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
Close