Тамирчдын амжилт

Жүдочид Ази тивийн холимог багийн дэд аварга боллоо

Жүдо бөхийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгод болж өндөрлөж байна.

Монгол Улсын шигшээ баг Ази тивийн холимог багийн ангилалд мөнгөн медаль хүртлээ.  

Нэгдүгээр тойрогт Хятадын Тайванийн баг 4:2 харьцаагаар, хоёрдугаар тойрогт Узбекистаны багтай 3:3 харьцаагаар тэнцэн нэмэлт нэг барилдаанд ялснаар 4:3 харьцаагаар хожсон юм.

Улмаар алтан медалын төлөө Япон улсын багтай барилдаж ялагдснаар багаараа мөнгөн медалын болзол хангалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close