Олимп

Х. Балжинням Тусгай олимпийн гүйлт, бөөрөнцөг шидэлтийн төрөлд алт, хүрэл медаль хүртлээ

Х. Балжинням Тусгай олимпийн гүйлт, бөөрөнцөг шидэлтийн төрөлд алт, хүрэл медаль хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болж буй “Тусгай олимп”-ийн наадамд Өмнөговь аймгийн тамирчин Х.Балжинням 100 метрийн гүйлт, бөөрөнцөг шидэлтийн төрлөөр оролцож АЛТ, ХҮРЭЛ медаль хүртжээ. Тодруулбал, 100 метрийн зайн гүйлтэд АЛТАН МЕДАЛЬ, бөөрөнцөг шидэлтийн төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж улс орныхоо нэрийг дэлхийд гаргалаа.  

Ерөнхийлөгч тусгай олимпын зуны наадамд оролцох баг тамирчидтай уулзав 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат нар өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Энэ сарын 8-22-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу […]

Хүүхдийн спортын 6 дугаар их наадам болно

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 тоот тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын V их наадам 2015 онд спортын 42 төрлөөс 17 төрөлд нь аймаг, дүүргүүдээс шалгарсан 2000 орчим хүүхэд оролцож байсан билээ. Тэгвэл хүүхдийн спортын 6 дугаар их наадам энэ оны 9 дүгээр сард нийслэлд зохион байгуулагдах гэж байна. Хүүхдийн спортын 6 дугаар их […]