ОлимпFocus

Олимпын наадамд амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд 6 төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ олимпын наадамд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагч, шүүгчдэд Засгийн газрын мөнгөн шагнал, батламжийг гардуулсан бол өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад Токио-2020 паралимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин  Э.Содномпилжээ, Токио-2020олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ  багийн тамирчин С.Моллай, Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, Токио-2020олимпын наадмын хүрэл медальт,Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар нар оролцлоо. 

Токио-2020Олимпын наадмын хүрэл медальт, Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяагийн хувьд ДАШТ-д оролцохоор Норвегийн Осло хотыг зорьсон тул эзгүй байлаа. 

Уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлэхдээ” “Гурван жилийн дараа болох Парис-2024 зуны олимпын наадмын бэлтгэл ажилд спорт холбоодоо дэмжин ажиллаж, хамтдаа  Монгол Улсын Төрийн дууллыг олимпын тэнгэрт олон удаа эгшиглүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе”  гэж онцоллоо. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close