Засгийн газарГадаад харилцааУлс төр

“Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинар болж байна

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Парис хотноо төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ-OECD), Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яамтай хамтран энэ оны 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгуулж байна.

Энэхүү хоёр өдрийн семинараар Монгол Улс дахь ЖДҮ-ийн эрх зүйн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, компаниуд олон улсын зах зээлд нэвтрэх боломжийн талаар санал солилцож, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах асуудлыг хэлэлцэх ба ЭЗХАХБ болон Польш Улсын төрийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж, хөгжингүй орнуудын сайн туршлагаас хуваалцах юм.

Семинарыг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нээж үг хэлэн, “жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогоо сайжруулах, цаашид олон улсын шилдэг амжилттай туршлагад үндэслэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ийн ач холбогдлыг онцолж тэмдэглэв.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас “Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлсэн ба төслийн тайланд манай улсын ЖДҮ-үүдэд үзүүлэх зээлийн хүртээмжийг хялбаршуулснаар дотоод болон гадаад зах зээлээ өргөжүүлэх, хөрөнгө оруултыг нэмэгдүүлэх боломж олгож, улмаар эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн.

ЖДҮ-үүдэд үзүүлэх зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас үзүүлж буй үйлчилгээний тоо, төрлийг нэмэгдүүлэх, Зээлийн батлан даалтын сангийн зээлийн барьцааны шаардлагыг хялбаршуулах, зээл авахад захиргааны үйл явцыг боловсронгуй болгох шаардлагатай зэрэг тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн болно.

Энэхүү арга хэмжээг 4 дүгээр сарын 5-ны өдөр Дархан хотноо мөн зохион байгуулж, орон нутаг дахь засаг захиргааны байгууллага болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулах юм.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close