Гадаад харилцаа

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцааны талаар ярилцав. Уулзалтын эхэнд Элчин сайд Шин Хаймин цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлж, 2019 онд тохиож буй хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр […]

Чех Улс дахь зарим холбоо, ТББ-ын тэргүүн, иргэдийн төлөөлөлтэй уулзав

Чех Улс дахь зарим холбоо, ТББ-ын тэргүүн, иргэдийн төлөөлөлтэй уулзав

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Чех Улсад үйл ажиллагаа явуулж байгаа монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан зарим холбоо,  ТББ-ын тэргүүн, иргэдийн төлөөллийг Элчин сайд Н.Наранбат хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Чех Улсад эх орноо сурталчилан таниулах, тус улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дунд зохион байгуулдаг аливаа нийтийн арга хэмжээ, […]

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад айлчилна

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийх энэхүү айлчлал нь 2018 оны 1 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын хариу бөгөөд БНСУ-ын Засгийн […]

Элчин сайд Я.Ариунболд Сенатын спикер Жорж Фюрид бараалхав

Элчин сайд Я.Ариунболд Сенатын спикер Жорж Фюрид бараалхав

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд энэ сарын 21-ний өдөр Канад Улсын Сенатын спикер Жорж Фюрид бараалхав.  Элчин сайд Я.Ариунболд цаг зав гарган хүлээн авч байгаад ноён Спикерт талархал илэрхийлээд, Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, хоёр орны түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтойгоо бататган тэмдэглэв. Мөн Монгол Улсын Их […]

Д.Цогтбаатар сайд 75 дугаар чуулганыг даргална

Д.Цогтбаатар сайд 75 дугаар чуулганыг даргална

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сонгогдов. Бангкок хотноо 5 дугаар сарын 27-31-нд болох энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах нь; оролцоо, тэгш байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болох юм. Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа […]

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ноён Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ноён Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өнөөдөр (2019.03.20) Бүгд Найрамдах Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомерыг хүлээн авч уулзав. ТИКА-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомер цаг зав гарган уулзаж буйд нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд талархал илэрхийлээд үйл ажиллагааныхаа талаар […]

Ерөнхий сайд Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгчтэй уулзав

Ерөнхий сайд Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгч Ж.Иггатай уулзав. Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-д энх тайван, тогтвортой байдал бий болоход онцгой хувь нэмэр оруулж байгаад дэд Ерөнхийлөгч Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон […]

Ерөнхий сайд Өмнөд Судан улсад албан айлчлал хийж байна

Ерөнхий сайд Өмнөд Судан улсад албан айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан улсад албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргийн багийнхантайгаа уулзжээ. НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Энхийг сахиулагчид Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүндэтгэл үзүүлэн, парад жагссан байна. […]

У.Хүрэлсүх: Монгол залуусыг Их Британид боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт

У.Хүрэлсүх: Монгол залуусыг Их Британид боловсрол эзэмшүүлэх нь том хөрөнгө оруулалт

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайд Филип Мэлоүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр манай улсад Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа хүлээж аваад байгаа юм. Монгол Улс барууны орнуудаас хамгийн анх тус улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон. Өнгөрсөн жил Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн […]

Ерөнхий сайд Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Гуравдагч хөрш Франц Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа ”Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр хамтарсан замын зураглал гаргахаар  ажиллаж байгааг Ерөнхий сайд сайшаан тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт чухал үүрэг гүйцэтгэдэг гээд Франц […]