7 хоногЭрүүл мэндFood&Health

Таны биед давсны хэрэглээ тань хэрхэн нөлөөлөх вэ?


Гурван цагаан хорын нэг хэмээдэг давсыг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд маш олон сөрөг нөлөөтэй. Хүн натрийн хэрэгцээгээ хангахын тулд өдөрт багахан хэмжээний давсыг хэрэглэх ёстой байдаг. Учир нь натри нь бие дэх хүчил шүлтийн орчныг тэнцвэржүүлэх, эд эсүүдийг шим тэжээлээр хангах гэх мэт ач холбогдолтой элемент юм. Хүний нэг өдрийн дасны хэрэглээ нь 5 гр буюу 1 цайны халбага байхад хангалттай. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл, биед давс ихсэж, сөрөг нөлөөг үзүүлнэ. Ингээд давс биед хуримтлагдсанаар эрүүл мэндэд тань хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэцгээе.

  • Уур бухимдал ихэснэ
    Хүний биед давс ихэссэн үед сэтгэл санаа тогтворгүй болж, уурлаж бухимдаж эхэлдэг байна. Хэрвээ асуудал гараагүй байхад нэг л тавгүй санагдаж, уур тань хүрээд байвал, цусан дахь давсны хэмжээгээ шалгаад үзээрэй. Хэвийн нөхцөлд натрийн агууламж 135-145 ммоль/л байна.
  • Бие хавагнана
    Биед давсны хэмжээ ихсэх нь бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, натри болон калийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг аж. Харин бие шингэнээ хуримтлуулж эхэлснээс болж, хөл, нүүр хэсгээр хавагнана.
  • Байнга цангана
    Таны биед давс ихэдсэн болохыг илтгэх нэгээхэн шинж тэмдэг бол цангах юм. Хэт их давс хэрэглэснээр, эсийн доторхи шингэний үлдэгдлийг үгүй хийж, улам их ус уух хүслийг төрүүлдэг аж. Ам хатах нь мөн л биед давс ихэдсэний шинж тэмдэг юм.
  • Ойр ойрхон шээс хүрнэ
    Биед давс ихэссэнээр ам цангаж, их хэмжээний ус уух шаардлагатай болдог. Харин их ус ууснаар, ойр ойрхон шээс хүрч, унтаж байхад хүртэл гэнэт сэрж, угаалгын өрөө ороход хүргэнэ.
  • Хоол давс багатай санагдана
    Хэрвээ таны идэж байгаа хоол бүхэн давс багатай санагдаж байвал, биед тань давс илүүдсэн байна гэж ойлгоорой. Мөн цаашдаа давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй.
  • Зүрхний цохилт түргэснэ
    Зүрхний цохилт түргэсэх нь бие дэх давсны хэмжээ хэт ихэссэнтэй холбоотой аж. Давс нь цусыг өтгөрүүлж, зүрхийг түргэн цохилуулдаг байна.
  • Булчин өвдөнө
    Бие махбодид давс их хэмжээгээр агуулдсанаас үүдэж, булчингууд өвдөж мэднэ. Натрийн калий шахуургын үйл ажиллагаа болон мэдрэлийн сувгийн үйл ажиллагаа ямар нэгэн асуудалгүй явагдаж байх үед, импульс булчинд хүрч бүх зүйлс зөв зүйтэй явагдах аж. Харин илүүдэл давс энэ нарийн үйл ажиллагааг алдагдуулж, булчинд өвдөлт мэдрүүлнэ.

4 1 vote
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close