7 хоногУлс төр

Их Британи улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хаалтын ажиллагаа боллоо

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хаалтын ажиллагааны үеэр Британи Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ф.Мэлоүн хоёр улсын далбаагаар чимэглэсэн галт тэрэг Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Замын-Үүд чиглэлээр аялалаа үргэлжлүүлж, Монгол, Британийн худалдаа, боловсрол, хүрээлэн буй орчны салбар дахь хамтын ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахаар төлөвлөж буйгаа мэдээлэв. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг энэ үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарт идэвхтэй хөгжиж буйг онцлон тэмдэглэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2018 онд тохиосон бөгөөд энэ хүрээнд соёл, урлагийн арга хэмжээнүүдийг Улаанбаатар, Лондон хотод зохион байгуулсан байна.

 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close