FocusБоловсролНийтлэлЯпоны ЭСЯ

Мандал сургуульд хэрэгжүүлсэн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төслийн үр дүнтэй танилцлаа

Японы Засгийн газрын тусламжаар хэрэгжсэн ЖАЙКА-гийн Техникийн хамтын ажиллагааны төсөл болох “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих” төслийг 2021 оны 10 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сарын хооронд Улаанбаатар хот, Дундговь, Өвөрхангай аймгуудад хэрэгжүүлсэн байна.

Тиймээс Япон Улсын Элчин Сайдын Яамны болон ЖАЙКА байгууллагын төлөөлөл Японы Засгийн газрын тусламжаар хэрэгжсэн уг төслийг хэрэгжүүлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал ерөнхий боловсролын сургуульд зочилж, үр дүнтэй нь танилцлаа.

Мандал сургууль нь зорилтот сургуулиуд дотроо хоол, шим тэжээлийн боловсрол олгох сургалтын төлөвлөгөө гаргаж, хоол зүйч төдийгүй сургуулийн бүх ажилчид энэхүү төлөвлөгөөнд тулгуурлан сурагчдад шим тэжээлийн боловсрол олгодог болсон ганц сургууль нь ажээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Монгол Улсын Засгийн Газрын 2006 онд баталсан “Үдийн цай хөтөлбөр”-ийн журамтай уялдуулсан“Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд орон нутгийн боломжид тулгуурласан шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан үдийн хоол үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн орчинг бүрдүүлэх, улсын сургуулиудад аюулгүй, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангасан үдийн хоол үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, төрийн захиргааны бүтцийг чадавхжуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Мөн уг төслийн хүрээнд

  • Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хоол шим тэжээлийн мэргэжилтэн бэлтгэх
  • Богино хугацааны сургалтын хөтөлбөр болон сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх
  • ЕБС-ийн үдийн хоолны стандартыг сайжруулах ажлын хүрээнд хүнсний эслэг, витамин, кальцийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 90 нэр төрлийн цэсийн товхимол боловсруулж, улсын хэмжээнд 980 сургуульд тараах
  • Хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт болон тендерийн системийг боловсронгуй, оновчтой болгох
  • Тухайн орон нутагт үйлдвэрлэсэн хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх
  • Үйлдвэрлэлийн аюулгүй байдлын сургалтыг хэрэгжүүлэх,
  • Тендер шалгаруулалтын орчныг сайжруулах
  • Хот болон аймгийн түвшинд сургуулийн үдийн хоол хариуцсан хороодыг байгуулж, хуульчлахад чиглэсэн дэмжлэг болох
  • Сургуулийн үдийн хоол бэлтгэн нийлүүлэх гарын авлагыг бий болгох зэрэг ажлууд хийжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close