FocusОХУШинэ мэдээЯрилцлага
А.Амартүвшин: Ирэх онд монголчууд 13 сая хүнтэй Москва хотод бараа бүтээгдэхүүнээ танилцуулна

ОХУ-ын нийслэл Москва хот болон Москва мужийн бизнесийн төлөөллийн уулзалт “Шангри-Ла” зочид буудалд болж байна.
Уулзалтыг Москва хотын Экспортын төв, ОХУ-ын ЭСЯ, Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм.
Бизнес форумд Москва хотын хүнс, гоо сайхан, эх, хүүхдийн бараа бүтээгдэхүүний болон инновац шингэсэн барилгын материалын 15 компанийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байна.
Ирэх онд энэхүү уулзалтыг Москва хотод зохион байгуулахаар хоёр тал зөвшилцсөн бөгөөд монголын бизнес эрхлэгчид 13 сая хүн амтай тус хотод өөрийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, зах зээлээ тэлэх боломж нээгдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцолж байна.



