Bpress.mn сайтын редактор Б.Будхүүгийн “Дулаахан бороо” номын нээлт боллоо

Мэдээ, мэдээллийн www.bpress.mn сайтын редактор Буянтогтохын Будхүүгийн “Дулаахан бороо” нэртэй номын нээлт өнөөдөр “Интер ном” номын дэлгүүрт боллоо. Тэрбээр 2013 онд МУБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, мэдээллийн www.shuud.mn цахим сайтаас ажлын гараагаа эхэлж, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд цагдаа-сэтгүүлчээр ажиллаж байжээ.
Кирилл болон монгол бичгээр бичсэн энэхүү ном түүний хоёр дахь бүтээл бөгөөд 2020 онд хүүхдэд зориулсан “Ертөнцийн сайхан ээжүүд” номыг англи, монгол хэлээр гаргаж байсан аж.
Гадаад улсад суралцаж, амьдарч байхдаа олж харсан, мэдэрч цуглуулсан сэтгэлийн нандин мэдрэмж, дурсамжуудаа сэтгүүлчийн үзгээр эмхэлж эвлүүлсэн бүтээл гаргахыг зорьсон. Бороотой өдөр дулаан цамц, зузаан оймс өмсөөд халуун цай оочлох шиг тухтай уншаарай гэж сэтгүүлч Б.Будхүү нээлтийн үеэр хэлж байлаа.























П.Нарандэлгэр



