FocusБайгаль орчин

АХБ-ны захирлуудын зөвлөлийн гишүүд Хөвсгөл аймагт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцав

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх суманд хог хаягдлын ландфилл болон цэвэрлэх байгууламж баригдаж, бүрэн ашиглалтад орсон.

Хатгал тосгонд шинээр ашиглалтад орсон байгууламжийг “Бор Согоот” ХХК хариуцан ажиллуулж байгаа бөгөөд 4 хүний бүрэлдэхүүнтэй баг үйл ажиллагааг нь явуулж байна. 2024 онд тус байгууламжаар 93 аж ахуйн нэгж байгууллагаас гарсан 5000 тонн шингэн бохирыг биологийн аргаар цэвэршүүлж, 115 аж ахуйн нэгж, Хатгал тосгоны 3000 өрхийн 3200 тонн (15,100 м³) хатуу хог хаягдлыг II зэрэглэлийн ландфилл байгууламжид дарж булсан байна.

Ингэснээр ил задгай талбайд хог хаях явдал зогсож, нэгдсэн бүртгэлийн систем бүрдэн, орчны бохирдол мэдэгдэхүйц буурчээ. Хог хаягдлыг ангилан ялгах үйл ажиллагаа тогтмолжсоноор ландфилл байгууламжийг олон жил тогтвортой ашиглах нөхцөл бүрдэж, орон нутгийн хог хаягдлын менежмент байгальд ээлтэй, илүү үр ашигтай болж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close