FocusТамирчдын амжилт

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх шигшээ багийн тамирчдад төрийн далбаа гардууллаа

“Хязгааргүй спортууд, Хэмжээлшгүй гайхамшиг” уриатай “The World Games”-2025 наадам эхлэхэд 2 хоног үлдлээ.

4 жил тутамд зохион байгуулагддаг “Дэлхийн спортын наадам” энэ сарын 7-ноос 17-ны өдрүүдэд БНХАУ-ын Чэндү хотноо болох билээ. АНУ-д 1981 онд анх удаа зохион байгуулагдаж байсан тус наадам 12 дахь удаагаа “хөшиг”-өө нээхэд бэлэн болоод байна.

Олимпын бус төрлийн, гэхдээ дэлхийд ранкаар тэргүүлэгч тамирчид өрсөлддөг чансаа өндөр уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Жюү жицү, пара жюү жицү, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн тамирчид хүч үзэх юм.

Дэлхийн 114 улсын 4000 гаруй тамирчид чуулах тус наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдад төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр БТСУХ-ны хүндэтгэлийн танхимд боллоо.

Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг МҮОХ-ны зүгээс дэмжин ажиллаж, баг тамирчдыг нэгдсэн хувцас хэрэглэлээр хангасан юм.

44 жилийн түүхтэй тус наадам нь жендерийн тэгш оролцоог хамгийн сайн хангасан гэдгээрээ онцлог юм.

Монголын баг тамирчдадаа амжилт хүсье🇲🇳

#MNOC

#TeamMongolia

Гэрэл зургийг Ж. Адилбиш

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close