FocusГХЯ

БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих иргэдийн анхааралд

БНХАУ-ын Бээжин хотын Цаг уурын газраас 2025.08.04-ны оройн 18:00 цагаас өнөөдрийн буюу 05-ны үүрийн 05:00 цагийн хооронд хамгийн хүчтэй хур тунадас бууж болзошгүй байгааг мэдээлсэн бөгөөд энэ хугацаанд зарим бүс нутагт 6 цагийн дотор хур тунадасны хэмжээ 150 мм-ээс давж, зарим цэгт 200 мм-ээс давах төлөвтэйг анхааруулсан байна.

Уулын бэл, намгархаг бүсээр усан үер, шавар болон чулууны нуранги, хөрсний гулсалт зэрэг байгалийн гамшиг тохиолдох өндөр эрсдэлтэй байгаа тул БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих иргэд та бүхэн эрсдэл бүхий бүс нутгаар зорчихгүй байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close