Засгийн газарОнцлох

Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3 -ын нөхцөл байдалтай танилцлаа

Энэ оны зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө “ДЦС-3” ТӨХК-д осол гарч, инженер залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнчлэн тус ослын улмаас ДЦС-3 станцын хамгийн шинэ буюу 2015 онд Чингис бондын санхүүжилтээр суурилуулсан, өнөөдрийн ханшаар 200 тэрбум төгрөгийн үнэ бүхий 50 Мвт-ийн хүчин чадалтай турбин генератор гэмтэж, улсад их хэмжээний хохирол учирч, ойрын хоёр жилийн хугацаанд улаанбаатарчууд цахилгаан, дулааны хомсдолтой байх эрсдэлтэй нөхцөлд ороод байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр /2025.07.16/ Ерөнхий сайд Г.Занданшатар тус станцын нөхцөл байдалтай танилцав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close