FocusУлсын баяр наадам
MCS групп улсын арслан Э.Батмагнайн цолыг нэг тэрбум төгрөгөөр мялаана гэв

MCS группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал улсын арслан цол хүртсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөх Э.Батмагнайн цолыг нэг тэрбум төгрөгөөр мялаана гэдгээ мэдэгджээ.
Тэрээр “Сүүлийн жилүүдэд нутгийн залуу бөхөө дэмжиж, дээлийн захыг нь мушгиж ирлээ. Хонгор нутгаас маань 76 жилийн дараа улсын наадмын түрүү бөх тодорсонд магнай тэнийн баярлаж сууна. Шинэ арслангийнхаа амжилтыг нэг тэрбум төгрөгөөр мялааж, улсын аварга хэмээх эрхэм цолонд хүрч, түмэн олноо баярлуулахыг хүсэн ерөөе” гэв.




