
АНУ-ын өмнөд бүсийн хүн ам шигүү оршин суудаг Техас мужид өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө их хэмжээний аадар бороо мужийн төвийн ихэнх нутгаар орсоны улмаас гол мөрөн үерлэж, Техасын Биг Кантри, Кончо Валли, Төв Техас, Кервиль хотуудад их хэмжээний гарз хохирол дагуулаад байна.
Үерийн улмаас сураггүй алга болсон хүмүүсийг хайж байгаа бөгөөд үүнд охидын лагерийн 10 хүүхэд багтаж, амиа алдагсдын тоо нэмэгдэж, цаг уурчид дахин бороо орохыг анхааруулав. Пүрэв гарагаас баасан гаригт шилжих шөнө тасралтгүй бороо орсны улмаас үерийн улмаас дор хаяж 81 хүн нас барсан гэж мужийн болон орон нутгийн эрх баригчид мэдэгдэв . Ням гарагийн үдээс хойш үерийн хамгийн хүчтэй үе болсон Керр тойргийн шериф Ларри Лейтагийн хэлснээр эрх баригчид 40 том хүн, 28 хүүхдийн цогцсыг гаргаж авсан байна. Байгалийн гамшигт үзэгдлийн үеэр сураггүй алга болж, эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч хохирогчдын тоо цаашид нэмэгдэх эрсдэлтэйг орон нутгийн эрх баригчид мэдээллээ.

Нас барсан хүмүүсийн 50 орчим нь насанд хүрэгсэд, үлдсэн нь хүүхдүүд байна. Техасын Гуадалупе голын ай сав газарт байрладаг Мистик христийн шашны охидын зуслан үерт автаж, багш нараас гадна зусланд амарч байсан хүүхдүүд олноороо амь эрсэдсэн.
Хамгийн хүнд нөхцөлд байгаа нь Кервиль хот болоод байна гэдгийг мужийн захирагч мэдээллээ. Тус хотод 68 хүн үерийн улмаас нас барсан бол Трэвис хотод 5, Бөрнет сууринд 3, Кендалл сууринд 2, Том Грийнд 1, Уильямсонд 1 хүн тус тус амь үрэгджээ.
Техасын үерт алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд Америкийн армийн дронуудыг ашиглаж эхэлсэн байна. Мөн хандив цуглуулж байгаа бөгөөд одоогоор Америк хөлбөмбөгийн сан болон Далласын Ковбойчууд, Хьюстоны Техасчууд багууд нийлээд 1.5 сая ам.долларын хандивыг илгээжээ.



