НийгэмУрлаг спорт

“Байтаг богд 2” кино шилдгийн шилдэг киногоор шалгарлаа

Монголын кино урлагийн үе үеийн уран бүтээлчдийн шилдгийн шилдэгийг шалгаруулдаг “Академи авардс 2018” кино наадам долоо дахь удаагаа боллоо.

Уран бүтээлчид богино хэмжээний болон баримтат телевизийн олон ангит кино, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, найруулагч, дуу, зохиол, киноны дуу гэсэн 19 төрөлд өрсөлдсөн юм. Богино хэмжээний төрөлд 12 кино өрсөлдсөнөөс Ч.Батбаяр найруулагчийн “Эцэг” хэмээх кино шалгарч “Академи авардс 2018”-ийн анхны цомыг гардан авч шагнал гардуулах ёслолын салхийг хагалсан бол мөн энэ наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг залуу жүжигчин Ц.Мичидмаа “Аз жаргал” киноны дүрээр авлаа.

Ийнхүү шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчдэд шагнал гардуулах үйл ажиллагаа үргэлжилсэн уг кино наадмаас найман алтан цом хүртсэн бол “Фантастик” продакшны Монгол Улсын түүхэн үйл явдал гоминдааны болон хасгийн дээрэмчидтэй хийж байсан тулалдааны тухай харуулсан “Байтаг богд 2” кино шилдгийн шилдэг киногоор шалгарснаар Монголын кино урлагийн одод хуран чуулсан “Академи авардс 2018” кино наадам өндөрлөлөө.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close