FocusХАА-н салбарШинэ мэдээ
Тогтвортой ноос, ноолуурын эвслийн төлөөллүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нь Тогтвортой ноос, ноолуурын эвслийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Эрүүл малаас чанартай түүхий эд бэлтгэх нь “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний суурь зорилт юм.
Тус эвсэл нь Сүхбаатар аймагт “Цогц эрүүл мэнд” төслийг эхлүүлээд байна. Энэ нь эрүүл бэлчээр, эрүүл мал, эрүүл хүнс, эрүүл хүн зорилтыг хангах бөгөөд “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.









