FocusТамирчдын амжилт
“Улаанбаатар опен-2025” тэмцээнээс Монголын бөхчүүд 29 медаль хүртлээ

Дэлхийн чансааны оноо олгох чөлөөт, сонгомол бөхийн “Улаанбаатар опен-2025” тэмцээнийг Монгол Улс анх удаа зохион байгууллаа. Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн уг тэмцээнд 17 орны 350 гаруй тамирчин зодоглосон юм. Монгол Улсын баг тамирчид энэхүү тэмцээнийг 7 алт, 10 мөнгө, 12 хүрэл буюу нийт 29 медальтайгаар өндөрлүүллээ.
Сонгомол бөхийн төрөлд 2 мөнгө, 2 хүрэл:
- 87 кг-д Ц.Батбаяр – мөнгө
- 130 кг-д Б.Намбардагва – мөнгө
- 55 кг-д М.Даваабанди – хүрэл
- 97 кг-д Г.Ганхуяг – хүрэл

Эмэгтэй чөлөөтийн багийнхан 4 алт, 6 мөнгө, 6 хүрэл:
- 53 кг-д Ч.Отгонтуяа – хүрэл
- 55 кг-д Б.Хулан – алт
- Б.Отгонтуяа – хүрэл
- 57 кг-д Х.Болортуяа – мөнгө
- 59 кг-д Т.Алтжин – мөнгө
- Э.Гантуяа – хүрэл
- 62 кг-д П.Орхон – алт
- С.Цэрэнчимэд – мөнгө
- 65 кг-д Т.Энхжин – алт
- Н.Нархажид – хүрэл
- 68 кг-д Э.Дэлгэрмаа – алт
- Б.Ганцэцэг – мөнгө
- М.Батсүрэн – хүрэл
- 72 кг-д З.Болортунгалаг – мөнгө
- 76 кг-д Э.Даваанасан – мөнгө
- Г.Уртнасан – хүрэл

Эрэгтэй чөлөөтийн багийнхан 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл:
- 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ – алт
- М.Даваабанди – хүрэл
- 61 кг-д Т.Түвшинтулга – алт
- 70 кг-д Т.Тулга – хүрэл
- 86 кг-д Б.Бямбадорж – мөнгө
- Н.Батбилгүүн – хүрэл
- 92 кг-д Б.Бат-Эрдэнэ – хүрэл
- 97 кг-д Г.Ганхуяг – мөнгө
- 125 кг-д М.Лхагвагэрэл – алтан медаль тус тус хүртлээ.
Энэ тэмцээнийг Монгол Улс гурван жилийн хугацаанд зохион байгуулах эрхтэй болсон юм.
Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо Зургийн эх сурвалж: МЧБХ



